• ЗСХ-ны бүртгэлийн мэдээлэл

САНХҮҮГИЙН ТАЙЛАН МЭДЭЭ

Шинэ мэдээ, мэдээлэл


Даатгалын үйлчилгээ

Гэнэтийн осол, эмчилгээний даатгал

Даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг үйлдвэрлэл, техник, ажил мэргэжил, зам тээвэр, байгаль цаг агаарын болон ахуйн осол, хүн, мал,амьтад зэрэг бусдын нөлөө, гадны халдлага гэх мэт эрсдлээс хамгаалах

Хөрөнгийн даатгал

Хувь хүн, хуулийн этгээдийн барилга байгууламж,орон сууц, гэр хашаа байшин, зоорь, худаг, хүлэмж бүх төрлийн цахилгаан хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, алт мөнгөн, үнэт эдлэл хэрэглэлийг байгалийн болон ахуйн эрсдэлээс хамгаалах

Автотээврийн хэрэгслийн даатгал

Хувь хүн, хуулийн этгээдийн бүх төрлийн авто машин, өөрөө явагч машин механизмийг зам тээврийн осол, байгаль цаг агаарын үзэгдэл гэх мэт гадны нөлөөлөл, хөндлөнгийн этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учирч болох эрсдэлээс хамгаалах

Ачааны даатгал

Улс хооронд болон орон нутагт тээвэрлэгдэж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн ачаа барааг байгалийн эрсдэл болон тээвэрлэлтийн үеийн эвдрэл, гэмтэл, аюул учирсан үед ачаа барааг аюулгүй газарт шилжүүлэх явцад гарсан хохирол гэх мэт учирч болох эрсдэлээс хамгаалах

Автотээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал

Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой

Хариуцлагын даатгал

Даатгуулагчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, дадлага туршлага дутсаны улмаас мэргэжлийн үйл ажиллагааны гаргасан алдаа, түүнчлэн санамсаргүй, болгоомжгүй үйл ажиллагаанаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх эдийн болон эдийн бус ашиг сохирхолын хариуцлага алдсанаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх эдийн болон эдийн бус ашиг сонирхолыг хамгаалах.