Монгол улсын даатгалын салбартаа тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, олон улсын жишигт дүйцсэн, сайн имиж бүхий даатгалын компани байх.
ҮйлчилгээAрилжааны даатгалын үйл ажиллагааг даатгалын тухай хууль тогтоомж, багц дүрмийн дагуу төрийн зохицуулалтын хүрээнд зах зээлийн эдийн засгийн харилцааны зарчим, олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхлыг болзошгүй эрсдэлээс хамгаалах, даатгуулагчдынхаа эрэлт хэрэгцээг хангахуйц чанартай бүтээгдэхүүн /үйлчилгээ/ нийлүүлж, даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд нөхөн төлбөрийг шуурхай олгон үйлчилдэг.
Монголын даатгагчдын холбооны гишүүн 2004 оноос,
Монголын албан журмын даатгагчдын холбооны гишүүн 2012 оноос,
Актуарчидын нийгэмлэгийн гишүүн
Даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг үйлдвэрлэл, техник, ажил мэргэжил, зам тээвэр, байгаль цаг агаарын болон ахуйн осол, хүн, мал,амьтад зэрэг бусдын нөлөө, гадны халдлага гэх мэт эрсдлээс хамгаалах
Хувь хүн, хуулийн этгээдийн барилга байгууламж,орон сууц, гэр хашаа байшин, зоорь, худаг, хүлэмж бүх төрлийн цахилгаан хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, алт мөнгөн, үнэт эдлэл хэрэглэлийг байгалийн болон ахуйн эрсдэлээс хамгаалах
Хувь хүн, хуулийн этгээдийн бүх төрлийн авто машин, өөрөө явагч машин механизмийг зам тээврийн осол, байгаль цаг агаарын үзэгдэл гэх мэт гадны нөлөөлөл, хөндлөнгийн этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учирч болох эрсдэлээс хамгаалах
Улс хооронд болон орон нутагт тээвэрлэгдэж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн ачаа барааг байгалийн эрсдэл болон тээвэрлэлтийн үеийн эвдрэл, гэмтэл, аюул учирсан үед ачаа барааг аюулгүй газарт шилжүүлэх явцад гарсан хохирол гэх мэт учирч болох эрсдэлээс хамгаалах
Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой
Даатгуулагчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, дадлага туршлага дутсаны улмаас мэргэжлийн үйл ажиллагааны гаргасан алдаа, түүнчлэн санамсаргүй, болгоомжгүй үйл ажиллагаанаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх эдийн болон эдийн бус ашиг сохирхолын хариуцлага алдсанаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх эдийн болон эдийн бус ашиг сонирхолыг хамгаалах.
№ | Албан тушаал | Нэрс | Утас |
---|---|---|---|
1 | Гүйцэтгэх захирал | В.Отгондэмбэрэл | 242665 |
2 | Зөвлөх | Д.Махвал | 242665 |
3 | Ерөнхий нягтлан бодогч | И.Батчимэг | 242666 |
4 | Ахлах менежер | З.Эрхэмбаяр | 242667 |
5 | Актуарч | Б.Долгорсүрэн | 242667 |
6 | Менежер | Б.Оюунтуяа | 242667 |
7 | Бичиг хэрэг | З.Сайнзаяа | 242668 |