Тээврийн хэрэгслийн даатгал

Даатгалын эрсдэл

Даатгуулагчийн тээврийн хэрэгслийг учирч болзошгүй дараах эрсдлээс даатгана.

1. Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд ороогүй, гарааж, зогсоол, талбайд байх үед учирч болзошгүй эрсдэл. Үүнд:
• гал түймэр, аянга цахилгаан, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, мөндөр, үер зэрэг байгаль, цаг агаарын үзэгдлийн улмаас учирч болзошгүй эрсдэл,
• цахилгаан болон сантехникийн шугамын гэмтэл болон байшин, барилга байгууламжийн нуралтаас учирч болзошгүй эрсдэл,
• гадны нөлөөлөл, хөндлөнгийн этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас бий болж болзошгүй эрсдэл.

2. Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож явах үед тухайн тээврийн хэрэгсэлд учирч болох эрсдэл. Үүнд:
• зам тээврийн осол
• 1-д заасан эрсдэл хөдөлгөөний үед мөн хамаарна.

Тээврийн хэрэгслээ даатгуулсан нөхцөлд дээр дурдсан аливаа эрсдэл учирч, даатгалын тохиолдол болоход бид танд нөхөн төлбөр олгож, таны тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, санхүүгийн хохирлыг гэрээний дагуу бид хариуцна.

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээг тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ, балансын үнэ, ашиглагдаж буй хугацаа зэргийг харгалзан даатгуулагч өөрөө санал болгох бөгөөд энэ үндсэн дээр даатгагч, даатгууулагч харилцан тохиролцож гэрээнд тусгана.
Даатгалын хураамж

Даатгалын хураамжийг эрсдлийн байдлаас хамааруулан даатгалын үнэлгээнээс 1-3 хүртэл хувиар тооцох бөгөөд бид хураамжийн уян бодлого явуулж, даатгагчтай харилцан тохиролцоно.

Даатгалын нөхөн төлбөр

Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хохирол үнэлэгчийн тогтоосон хохирлын үнэлгээний тайланг үндэслэн даатгалын үнэлгээг зах зээлийн үнэтэй харьцуулсан хувиар хувь тэнцүүлэн олгоно.
Даатгалын нөхөн төлбөрийг дараахь бичиг баримтыг үндэслэн олгоно.
Үүнд:
а/ даатгуулагчийн өргөдөл /албан бичиг/
б/ даатгалын гэрээ, баталгаа
в/ хохирол үнэлэгчийн тогтоосон хохирлын үнэлгээний тайлан
г/ замын цагдаагийн газрын акт, тодорхойлолт
д/ шуурхай албаны дуудлагын хуудас, материал
д/ шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын болон холбогдох бусад байгууллагын дүгнэлт, тодорхойлолт

Даатгуулагчийн учруулсан хохиролд олгосон нийт нөхөн төлбөрийн нийлбэр нь даатгуулагчийн даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.

Даатгагч нөхөн төлбөрийн бичиг баримтыг бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 /гурав/ өдрийн дотор нөхөн төлбөрийг олгох бөгөөд хэрэв хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0.5 хувийн алданги даатгуулагчид олгоно.

Даатгуулагч тээврийн хэрэгслээ ашиглан гэмт хэрэг үйлдсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас зам тээврийн осол гаргаж, хохирол учруулсан нь хууль хяналтын болон холбогдох бусад байгууллагаар тогтоогдсон бол даатгагч даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй.

Даатгуулагч дээр дурдсан эрсдэл учирч, даатгалын тохиолдол бий болсон үед 70003000 дугаарын даатгалын шуурхай албаны утсанд дуудлага өгөхөөс гадна
тухайн эрсдлийн байдлаас шалтгаалан даатгалын тохиолдлыг баталгаажуулах мэргэжлийн байгууллагуудад тухайлбал, замын цагдаа, онцгой байдал, гал, эмнэлгийн байгууллагад хандах шаардлага үүссэн бол тэдэнд мэдэгдэж акт, дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Буцах