Бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын даатгал

ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

дэлгэрэнгүй

Даатгалын үйлчилгээний нөхцөл

Нөхцөл Тайлбар
1 Даатгалын зүйл Даатгуулагчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, дадлага туршлага дутсаны улмаас мэргэжлийн үйл ажиллагааны гаргасан алдаа, түүнчлэн санамсаргүй, болгоомжгүй үйл ажиллагаанаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх эдийн болон эдийн бус ашиг сохирхолын хариуцлага
2 Даатгалын эрсдэл Гуравдагч этгээдийн өмнө хүлээх эдийн болон эдийн бус ашиг сохирхол
3 Даатгалын үнэлгээ Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно
4 Даатгалын хураамжийн хувь, хэмжээ 1-3%
5 Даатгалын нөхөн төлбөр Даатгагч нь гуравдагч этгээдэд учруулсан хохирлын хэмжээг тогтоохдоо Монгол улсын шүүх болон Арбитрийн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгоно.
Гэрээнд оролцогч талуудын томилогдсон комиссын дүгнэлт байж болно.
6 Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно:
  • Даатгалын тохиолдол бий болсон талаарх Даатгуулагчийн албан бичиг болон ашиг сонирхол бүхий этгээдийн өргөдөл;
  • Даатгалын гэрээний хуулбар;
  • Даатгалын баталгааны эх хувь;
  • Хохирлын шалтгаан хэмжээг эрх бүхий байгууллага /Монгол улсын шүүх болон Арбитрийн шүүх/-ээс тодорхойлсон акт, шийдвэр;
  • Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт