АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

АТХЖХ-ын ДААТГАЛ

дэлгэрэнгүй

Даатгалын үйлчилгээний нөхцөл

Нөхцөл Тайлбар
1 Даатгалын зүйл Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилоготой бусдын өмнө хүлээх хариуцлага
2 Даатгалын эрсдэл Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирол
3 Даатгалын үнэлгээ Жолоочийн даатгалын үнэлгээ нь“А” .“B” .“Механизм” ангиллын тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг, “C” .“D” ангиллын тээврийн хэрэгслийн хувьд арван сая төгрөг.
4 Даатгалын хураамжийн хувь, хэмжээ Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хорогдуулан тооцно.
5 Даатгалын нөхөн төлбөр “ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ” хуулийн 19-р дугаар зүйлийн дагуу нөхөн төлбөр олгоно.
6 Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно:
  • Даатгалын гэрээ, баталгаа;
  • Даатгуулагчийн гаргасан өргөдөл, тодорхойлолт буюу албан бичиг
  • Учирсан хоирлын тухай хохирол үнэлэгчийн гаргасан хорирлын үнэлгээний тайлан.
  • Холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлол
7 Даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
  • Сэтгэл санааны хохирол;
  • Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;
  • Даатгуулагчийн автот‎ээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;
  • “ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ” хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.