ТЭЭВЭРЛЭГДЭЖ БУЙ АЧААНЫ ДААТГАЛ

АЧААНЫ ДААТГАЛ

дэлгэрэнгүй

Даатгалын үйлчилгээний нөхцөл

Нөхцөл Тайлбар
1 Даатгалын зүйл Улс хооронд болон орон нутагт тээвэрлэгдэж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн ачаа бараа.
2 Даатгалын эрсдэл Байгалийн эрсдэл. Гал түймэр, бүх тєрлийн тэсрэлт, дэлбэрэлт, ус чийгний нєлєєлєл, химийн үйлчлэлд орох. Тээвэрлэлтийн үеийн эвдрэл, гэмтэл.Тээвэрлэгч тээврийн хэрэгсэл өөр хоорондоо болон биет зүйл мөргөх, гүүрний нуралтаас үүсэх эвдрэл, гэмтэл. Аюул учирсан үед ачаа барааг аюулгүй газарт шилжүүлэх явцад гарсан хохирол. Хулгай дээрэм, гуравдагч этгээдийн зүгээс учруулсан санаатай үйлдэл буюу хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас учирч болох эрсдэл.
3 Даатгалын үнэлгээ Тээвэрлэх ачааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтээр баталгаажсан баримтанд заасан барааны үнэ, тээврийн зардлын нийлбэр дүнг 10 хувиар нэмэгдүүлж тооцно. Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцоно
4 Даатгалын хураамжийн хувь, хэмжээ 1-3%
5 Даатгалын нөхөн төлбөр Даагалын хохирол үнэлэгчийн тогтоосон хоирлын үнэлгээний тайланг үндэслэн нөхөн төлбөр олгоно.
6 Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно:
  • Даатгалын гэрээ, баталгаа;
  • Даатгуулагчийн гаргасан өргөдөл, тодорхойлолт буюу албан бичиг
  • Учирсан хоирлын тухай хохирол үнэлэгчийн гаргасан хорирлын үнэлгээний тайлан.
  • Холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлол
7 Даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
  • Даатгуулагч нь учирсан хохирлын хэмжээ, шалтгааныг тогтооход чухал шаардлагатай зүйлсийг буруу мэдээлсэн, нуун дарагдуулсан бол,
  • Аюул учирсан үед даатгалтай ачаа барааг аюулаас зайлуулах, хадгалж хамгаалах тодорхой арга хэмжээ аваагүй, түүнчлэн аюул учирсан цаг тухайд нь даатгагчид мэдэгдээгүй,
  • Даатгуулсан нөхцлөөс бусад аюул ослын улмаас хохирол гарсан бол,
  • Учирсан хохирлын хэмжээ даатгалын үнэлгээний 3 хувиас хэтрээгүй бол,
  • Санаатай үйлдлийн улмаас үүссэн хохирол, гэмтэл.
  • Барааны ердийн элэгдэл, хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн барааны өөрийнх нь шинж чанараас шалтгаалан гарсан хохирол, гэмтэл, дутагдал.
  • Сав баглаа боодлын шаардлага хангаагүйгээс үүссэн хохирол, гэмтэл.
  • Ачаа саатсанаас болж учирсан хохирол.
  • Тээвэрлэгчийн санхүү тєлбєрийн чадваргүйгээс үүссэн хохирол, алдагдал.
  • Нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол.