ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Автотээврийн хэрэгслийн даатгал

дэлгэрэнгүй

Даатгалын үйлчилгээний нөхцөл

Нөхцөл Тайлбар
1 Даатгалын зүйл Хувь хүн, хуулийн этгээдийн бүх төрлийн авто машин, өөрөө явагч машин механизм
2 Даатгалын эрсдэл Тээврийн хэрэгсэлд зам тээврийн осол, байгаль цаг агаарын үзэгдлийн улмаас, мөн цахилгаан болон сантехникийн шугамын гэмтэл, байшин, барилага байгууламжийн нуралт, гадны нөлөөлөл, хөндлөнгийн этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учирч болох эрсдэл
3 Даатгалын үнэлгээ Даатгалын үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтооно.
4 Даатгалын хураамжийн хувь, хэмжээ 1-2%
5 Даатгалын нөхөн төлбөр Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Даагалын хохирол үнэлэгчийн тогтоосон хоирлын үнэлгээний тайланг үндэслэн даатгалын үнэлгээг зах зээлийн үнэтэй харьцуулсан хувиар хувь тэнцүүлэн олгоно.
6 Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно:
  • Даатгалын гэрээ, баталгаа;
  • Даатгуулагчийн гаргасан өргөдөл, тодорхойлолт буюу албан бичиг
  • Учирсан хоирлын тухай хохирол үнэлэгчийн гаргасан хорирлын үнэлгээний тайлан.
  • Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
7 Даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
  • Даатгуулагч тээврийн хэрэгслээ ашиглан гэмт хэрэг үйлдсэн,тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн,согтууруулах үндаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, хохирол учруулсан нь хууль хяналтын болон бусад байгууллагаар тогтоогдсон бол.
  • Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.