ЭД ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

Хөрөнгийн даатгал

дэлгэрэнгүй

Даатгалын үйлчилгээний нөхцөл

Нөхцөл Тайлбар
1 Даатгалын зүйл Хувь хүн, хуулийн этгээдийн барилга байгууламж,орон сууц, гэр хашаа байшин, зоорь, худаг, хүлэмж бүх төрлийн цахилгаан хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, алт мөнгөн, үнэт эдлэл хэрэглэл
2 Даатгалын эрсдэл Байгалийн болон ахуйн эрсдэл
3 Даатгалын үнэлгээ Даатгалын үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтооно.
4 Даатгалын хураамжийн хувь, хэмжээ 1-3%
5 Даатгалын нөхөн төлбөр
  • Даатгалын нөхөн төлбөрийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу олгоно.
  • Даатгуулагчийн эд хөрөнгө даатгуулагчтай холбоогүй шалтгаанаар бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээг 100 хувь, харин өөрийн буруугаас бүрэн сүйрсэн бол 80 хувиар тус тус тооцож нөхөн төлбөр олгоно.
  • Даатгуулагчийн хөрөнгө хагас сүйрсэн бол учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоож даатгалын үнэлгээнээс хувь тэнцүүлэн нөхөн төлбөр олгоно.
6 Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно:
  • Даатгалын гэрээ, баталгаа;
  • Даатгуулагчийн гаргасан өргөдөл, тодорхойлолт буюу албан бичиг
  • Учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн гаргасан хохирлын үнэлгээний тайлан.
  • Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт.
7 Даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
  • Даатгуулагч нь учирсан хохирлын хэмжээ, шалтгааныг тогтооход чухал шаардлагатай зүйлсийг буруу мэдээлсэн, нуун дарагдуулсан бол,
  • Эд хөрөнгийн ердийн элэгдэл.
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдох боломжгүй болсон.
  • Даатгуулагч ослын талаар даатгагчид хугацаанд нь мэдэгдээгүй, хохирлын бодит байдлын талаар акт дүгнэлт хийлгээгүй.
  • Төр захиргаа болон шүүх, хуулийн байгууллагын шийдвэрээр хураагдсанаас үүсэх хохирол
  • Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.