1 | Даатгалын зүйл | Даатгуулагчийн амь нас,эрүүл мэнд |
2 | Даатгалын эрсдэл | Бүх төрлийн өвчнөөс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар түр алдах эрсдэл |
3 | Даатгалын үнэлгээ | Даатгалын үнэлгээг тогтоохдоо Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа алдсан нэг хоногт авах нөхөн төлбөрийн хэмжээг ХЧТА-ын тэтгэмж авах эрх үргэлжлэх хоногийн дээд хязгаар 90 хоногоор үржүүлж тооцно. Хөдөлмөрийн чадвараа алдсан нэг хоногт авах нөхөн төлбөрийн хэмжээг даатгуулагчийн гаргасан саналыг үндэслэнэ |
4 | Даатгалын хураамжийн хувь, хэмжээ | 4-6% |
5 | Даатгалын нөхөн төлбөр |
Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа түр алдсан хоног тутамд олгох нөхөн төлбөрийг өвчтэй байсан ажлын хоногоор үржүүлж, нөхөн төлбөрийн нийт дүнг тодорхойлох бөгөөд жилд олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн даатгуулагчийн даатгалын үнэлгээний дүнгээр хязгаарлагдана.(даатгалын гэрээний хугацаанд хэдэн ч удаагийн тохиолдлоор нөхөн төлбөр авч болно)
|
6 | Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно: |
- Даатгуулагчийн гаргасан өргөдөл, тодорхойлолт буюу албан бичиг /даатгуулагчийн овог нэр, регистрийн дугаар бүхий/.
- Даатгуулагч нас барсан тохиолдолд эмнэлэг болон холбогдох бусад байгууллагын баримт бичиг, гэрчилгээ, тэдгээрийн хуулбар.
- Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсанаас эмнэлэг болон амбулатори, гэрээр эмчлүүлснийг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, магадлагаа /даатгуулагчийн овог нэр, регистрийн дугаар, өвчний онош, эмчлүүлсэн хугацаа, хийсэн эмчилгээ, үйлчилгээг тодорхой тусгасан/-ны хуулбар.
- Даатгуулагч тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа бүрэн, хагас алдсан тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, тахир дутуугийн тэтгэврийн дэвтэр, түүний хуулбар.
- Даатгуулагч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол түүний хууль ёсны өв залгамжлагчийн өргөдөл.
- Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт.
|
7 | Даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл: |
- Согтууруулах ундаа, мансууруулах бодисын зүйл, хориотой эм тариа хэрэглэснээс эсвэл амиа хорлохоор завдсаны үр дагавараас болж өвчилсөн бол.
- Гэнэтийн осолд орсны улмаас үүссэн гэмтэл, өвчлөл.
- Жирэмслэлт болон хүүхэд төрүүлэхтэй холбогдсон үзлэг, шинжилгээ, үр дагавар өөрчлөлт.
- Гоо сайхны мэс засал хийлгэсэн, рашаан сувилал, амралтанд сувилуулсан, эмийн бус болон сэргээх, ядаргаа тайлах эмчилгээ хийгэсэн бол.
- Гэмт халдлага, гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэхээр завдсаны улмаас үүссэн гэмтэл, өвчлөл.
- Даатгуулагч залилан мэхлэх замаар эмнэлгийн акт, магадлагаа гаргуулан авсан болон хуурамчаар үйлдсэн нь зохих хяналтаар тогтоогдсон бол.
|